
2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна/
Хур тунадас: 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд Хэнтийн уулс болон Халх голын сав нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: 04, 05-нд тал, хээрийн нутгаар, 07-нд зарим газраар, 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр , 09-нд ихэнх нутгаар, 10-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхний хагаст Тэс, Хэрлэн голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
