Хэрэг болох зүйлс:
Өндөгний шар – тал
Бүйлсний тос – 2 халбага
Далайн давс – тал халбага
Буцалсан ус – 2 халбага
Зөөгийн бал – тал халбага
Гоо сайхны вазелин (эмийн сангуудаар худалдаалагддаг) – 2 халбага
Бэлтгэх арга:
Орцнуудаа хольж нэгтгээд сайтар хутгаарай. Үүнийгээ жижиг саванд хийж, хөргөгчинд байлгана. Тосоо ойролцоогоор 1 цаг орчим байлгасны дараа гаргаж хэрэглээрэй.
Та орондоо орохоос хоёр цагийн өмнө тосоо нүүрэндээ түрхэж, иллэг хийх бөгөөд 30 минут тайван хэвтэж, нүүрэндээ шингээгээрэй. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Маргааш өглөө нь сэрээд та арьсаа чангарч, үрчлээс тань бүдгэрсэн байхыг анзаарах болно. Энэ нь үрчлээсний эсрэг үйлчилгээтэйгээс гадна, арьсыг чийгшүүлж, зөөлрүүлдэг аж. Хэрэв танд энэхүү тос таалагдаж байвал цаашдаа ч мөн хэрэглэж, үрчлээсээ бүрэн гүйцэт арилгах боломжтой.
