
Хөмсөг нь хүний царай төрхийг зөв болгож, цэвэрхэн харагдуулдаг. Тиймдээ ч эмэгтэй хүн бүр л хөмсгөө аль болох ургуулж, хэлбэрт оруулан засахыг хичээдэг. Харин хөмсгөө ургуулж чадаагүй бүсгүйчүүд маань шивүүлж, мөнгөө гарздахаас өөр аргагүйд хүрдэг билээ. Та заавал нэг хэвийн хөмсөгтэйгээ насан туршдаа амьдрахыг хүсэхгүй байгаа бол хөмсгөө ургуулж болно. Хөмсгөө ургуулах маш энгийн аргыг танд дуулгая.
Орц
-Оливын тос
-Нэг зүсэм нимбэг
Зүсэм нимбэгээ аягатай оливын тосонд хийж орхино. Үүнийгээ 5 хоног байлгах хэрэгтэйг анхаараарай. Ингээд 5 хоног өнгөрсний дараа нимбэгээ авч, хөмсгөө сайтар үрээрэй. Дараа нь хөмсгөндөө хүрэхгүйгээр унтаж, өглөө нь бүлээн усаар угаана. Хэд хэдэн удаагийн давтамжтайгаар тус аргыг хэрэглэснээр, та бодит үр дүнд хүрч, өтгөн хөмсөгтэй болж чадна шүү.
