Дэлхийн хамгийн их үзэгчтэй буюу бүсгүйчүүдийн шимтэн үздэг “Викториа Секрет” шоу энэ жил БНХАУ-ын Шанхай хотод энэ 11-р сарын 28-ны өдөр бүс нутгийн цагаар оройн 22:00 цагт CBS сувгаар цацагдах болно.
Өнгөрсөн онд тус шоуг 190 орны 3.4 тэрбум хүн үзэж сонирхсон бөгөөд загварын салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогдох шоу юм. Энэ удаад Викториа Секрет брендийн дэлгүүрийг Шанхай хотноо нээж байгаа учир зохион байгуулагдахаар болжээ. Шоунд нэрт загвар өмсөгч Адрина Лима, эгч дүү Хадид тэргүүтэй 21 сахиусан тэнгэрүүд оролцох гэнэ. Гэхдээ Хятадад зохион байгуулагдаж буй учир Хятад загвар өмсөгчид түлхүү оролцох талаар мэдээлжээ.

“Викториа Секрет” шоуны фэнүүд хэдэн арван мянга байдаг. Харин Хятад улсад тус шоуг үзэх хүсэлтэй маш олон иргэд байгаа бөгөөд билет нь ч гэсэн тэр хэмжээгээрээ үнэд ороод байгаа гэнэ.Хэрвээ тус шоуг үзэхийг хүсэх юм бол та одоогийн байдлаар 35 мянган ам долларыг төлж үзэх боломжтой гэнэ.
www.mgltimes.mn
