
“Оддын эрэлд”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” “Universe Best Songs” гэх мэт уралдаан тэмцээнд оролцож олонд танигдсан дуучин Л.Насанбуян хоолойн чадлаараа хэнийг ч ардаа дагуулахгүй.
Одоогийн байдлаар Улсын филармоны гоцлол дуучнаар ажилладаг тэрээр “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэгт оролцож, эхний шатандаа шүүгчдийг бишрүүлж, мэргэжлийн хүн гэдгээ тод харуулаад авсан гэж хэлж болно.

Харин шоуны 2-р шат өчигдөр эхлэсэн бөгөөд “Anemone” хамтлагийн экс гишүүн Жанна буюу Баяржаргалтай өрсөлдсөнөөс, шүүгч, дасгалжуулагч, дуучин Д.Болд Насанбуяныг сонгосноор шоугаа цааш үргэлжлүүлэх боломжтой болсон юм. Харин үзэгчид Жаннаг хасагдсанд дурамжхан байгаа бөгөөд тэрээр “Заааа маш олон хүмүүс баяр хүргэж байгаад намайг бусдаас өмөөрч дэмжиж байгаа та нартаа маш их баярлалаааа!!!! Бас намайг муугаар ч гэсэн хэлж байгаа анхаарч үзэж байгаа та нартаа маш их баярлалааа! Өнөөдрийг хүртэл та нарын минь санал бодол, дэмжлэг, шүүмжлэл энэ бүхэн намайг улам бүр илүү байх ёстойг ухааруулж, хүмүүжүүлж, хурцалж, тэмцүүлж байдаг билээ. Насаа нь бууж өгөхгүй ээ, амьдрал бол тэмцэл шүү дээ. Юутай ч ийм мундаг дуучин охинтой хамтдаа ийм том тайзнаа дуулж өрсөлдсөндөө нэр төрийн хэрэг, баяртай байна аа. Дүүдээ том амжилт хүсье! Амьдрал үүгээр дуусахгүй шүү. Цаашдаа илүү хичээгээрэй! Хүний хүсэл мөрөөдөл хязгаар үгүй билээ. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүртлээ зогсолтгүй тэмцсээр л байх болно” хэмээсэн юм.
