“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат энэ жил “Авьяаслаг азиуд” шоу тэмцээнд оролцож байгаа билээ. Тэгвэл тэрээр тэмцээний гранд финал буюу эцсийн шатны үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэлээ. Үзүүлбэрийн төгсгөлд хэний ч санаанд оромгүй үйл явдал тохиосон нь Б.Шижирбат найз бүсгүйдээ гэрлэх санал тавин олныг гайхшруулсан явдал юм. Энэ талаар түүний найз бүсгүй:
“Гэрлэх санал, үзүүлбэрийн талаар( гол санаа) юу ч мэдээгүй нэг хүн сууж байгаа нь. Энэ бүгдийг энэ болтол нуух гэж бүгд тохирцгоочихсон, төөрүүлэх үедээ төөрүүлж, хамт байхдаа сандарцгаагаад их юм болжээ. Тухайн үед анзаараагүй ч эргээд бодоход ямар их хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг зохицуулсан байна вэ ямар их сэтгэл вэ гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байх юм. Яг мэдрэмж баяр хөөрөө үгээр илэрхийлж чадахгүйнээ.Мөн Монгол улсын тань нэр мандахад таны санал, сэтгэл их бага гэлтгүй чухал шүү. Хүн бүр чухал”
хэмээн хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ.
