Мелисса хар салхи Карибын тэнгисийн орнууд болон ойролцоох бүс нутгуудад маш их хохирол учруулж байна. Куба, Ямайка, Гаити, Доминика зэрэг орнууд хүчтэй цохилттой тулсан бөгөөд олон хүн орон нутгаас нүүлгэн шилжиж, олон байшин сүйрсэн байна. Хар салхины хурд 298 км/цагт хүрч, энэ нь тавдугаар зэрэглэлийн хар салхинаас ч хүчтэй бөгөөд далайн усны температур өссөнтэй холбоотойгоор хурд нь өдрөөс өдөрт нэмэгдэж, улс орнууд онц байдал зарлан, тусламжийн ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд олон улс орнуудад тусламж хүсч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт хар салхины хүчийг улам нэмэгдүүлж байгааг судлаачид онцолж байна.
