Эмнэлгүүдэд эх, нярайн тусламж үзүүлэх тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
ДЭМБ-ын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн хүрээнд, эх, нярай, хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ өчигдөр /2023-09-12/ боллоо.
Тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг ДЭМБ-д талархал илэрхийлээд “Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтууд нь зөвхөн эх, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн асуудал бус тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад шаардлагатай өргөн хүрээний цогц үйл ажиллагаа юм. Олон улсын байгууллагууд хамтран “Сэргийлэх боломжтой эх, нярай, хүүхдийн нас баралтыг тэглэх” хэтийн зорилго, өвөрмөц зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтийн өмнө тавьсан энэхүү зорилгод хүрэхийн тулд ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм” гээд Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр хангаж буйг хэллээ.
Тэрбээр мөн эх, хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүргэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр эмнэлгүүдийг хангаж буй нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод “Дэлхий даяар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад хамтын ажиллагаа хэчнээн чухал болохыг олон олон үйл явдал, сургамж бидэнд сануулсаар байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оновчтой зөв удирдлага хамгаас чухал тул эрхэм та бүхнийг эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд удирдлагын манлайлал үзүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокоро Эскаланте эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд чанартай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд хамтран ажиллаж буй Эрүүл мэндийн сайд болон ЭМЯ-ны хамт олонд талархал илэрхийллээ.
ДЭМБ-ын дэмжлэгтэй төсөл хэрэгжиж буй Баян-Өлгий, Булган, Дорнод, Хөвсгөл, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай нярайн СПАП, хүүхэд, нярайн зүрхний бичлэгийн аппарат, нярайн шарлалтыг хэмжих аппарат, нярайн дулаацуулах ширээ, фотоаппарат, өвчтөний олон үзүүлэлттэй хяналтын монитор, тариурын автомат шахуурга, амбу маск, нүд, чихний дуран, хүүхдийн урт, өндөр хэмжигч, электрон жин, ургийн монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр, хүүхэд, нярайн сургалтын манекан, хүүхдийн даралтны аппарат, судас тодруулагч, хүүхдийн биеийн дулаан хэмжигч цаг, нярайн ор, хүүхдийн яаралтай тусламжийн тэргэнцэр, онлайн хурлын хэрэгсэл зэрэг 25 нэр төрлийн 677 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокоро Эскаланте нар гардуулан өглөө.
Тоног төхөөрөмж гардаж авсан зарим эмнэлгийн удирдлагуудын сэтгэгдлийг сонссон юм.
“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ц.Батболд, Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д туссан эх, нярайн эндэгдлийг бууруулах, сэргийлж болох эндэгдлийг тэглэх, дундаж наслалтыг уртасгах, эрүүл амьдралыг дэмжих зэрэг томоохон зорилтуудыг хангахад анхаарч ажилладаг.
Энэ хүрээнд ДЭМБ-аас “Эх нярайн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг 2021-2023 онд хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлж буй орон нутгийн таван аймаг, нийслэлээс манай “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт нэн шаардлагатай эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг гардан авлаа. Энэхүү төсөл нь эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой бөгөөд ажлын байрны болон онлайн сургалт явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, нярайн тусламж үйлчилгээнд үнэлгээ хийх зэрэг бусад олон ажлыг ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаа, Энэхүү төсөлд орон нутгаас манай сумыг сонгосон. Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг өөрийн гэсэн онцлогтой. Монгол Улсын босоо тэнхлэгийн авто зам, төмөр замтай, экспорт, импортын бүх ачаа тээвэр дамжин өнгөрдөг олон улсын хилийн боомт учраас орон нутгийнхнаар хязгаарлагдахгүй дамжин өнгөрч буй гадаад, дотоодын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Улаанбаатараас 660 км алслагдсан сум гэдгээр уг төсөлд ЭМЯ-ны бодлогоор тусгайлан хамруулсан юм.
Төслийн хүрээнд манай эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд зориулсан дулаацуулах ширээ, нүд, чихний дуран, амьсгалын бэрхшээлтэй нярайд шаардлагатай СПАП хэмээх өндөр өртөгтэй аппарат зэрэг 23 нэр төрлийн 60 ширхэг 199 сая төгрөгийн багаж, төхөөрөмжийг өглөө. Энэ бидний ажилд тухайлбал, эх нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой.
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Манчук, Манай аймаг төслийн хүрээнд 20 төрлийн 57 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Баян-Өлгий аймаг хотоос алслагдсан, төрөлт болон өвчлөл ихтэй аймгийн тоонд ордог. Хүүхдийн тасаг маань гурван жилийн өмнө 50 ортой эмнэлгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан хүндрэл үүсээд байсан.
Сүүлийн жилүүдэд эх, нярайн эндэгдлээр улсын дунджаас өндөр явж ирсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар эх, нярайн эндэгдэл буурна гэдэгт итгэлтэй байна. Мөн алслагдсан аймаг, сумдад цахимаар сургалт явуулахад шаардлагатай дэлгэцийг иж бүрдлээр нь өглөө. Энэ нь хүүхдэд аюултай, хүнд шинж тэмдэг илэрсэн, хот руу тээвэрлэх боломжгүй үед газар дээр нь сургалтын өрөөндөө онлайнаар төрөлжсөн мэргэшлийн эмч нараас сургалт, зөвлөгөө авах боломжтой болж буй юм гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
УИХ-ын чуулган Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо
2023-11-30
-
Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа
2023-11-30
-
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2023-11-29
-
Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой 2024 онд тохионо
2023-11-29
-
ДАРХАНЫ ЗАМ 5 САЙДЫН НҮҮР ҮЗЭВ
2023-11-29
-
Эмээлтийн махны хэргийг өнөөдөр дахин шүүнэ
2023-11-28
-
СҮХБААТАР АЙМГИЙН 15.7 МЯНГАН ГА ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
2023-09-13
-
Эмнэлгүүдэд эх, нярайн тусламж үзүүлэх тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2023-09-13
-
“Хүннү молл”-ын урдах гэрлэн дохиог буулгасан тул явган зорчигчид зөвхөн нүхэн гарцаар гарна
2023-09-13
-
“iPhone”-ийн шинэ загварууд IX/22-ноос худалдаанд гарна
2023-09-13
-
ОХУ бордоогоо Энэтхэгт хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээ болив
2023-09-13
-
Монгол Улсад хүүхдийн шатрын анхны ордон байгуулжээ
2023-09-13
-
Хил дамнасан боомтуудын төмөр замын ажлыг эрчимжүүлж байна
2023-09-13
-
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн хэргийн гэрч анх удаа ам нээлээ
2023-09-13
-
Оросын Airbus A320 нисэх онгоц техникийн гэмтлийн улмаас Сибирийн хээр талд газарджээ
2023-09-13
-
Мароккод газар хөдлөхөөс өмнө ажиглагдсан гэрлийг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байна
2023-09-13
-
ЦЕГ: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА
2023-09-13
-
36 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
2023-09-13
-
Иргэн: Ганц хараатай нүдэнд минь хагалгаа хийгээд дордуулсан тул Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна
2023-09-13
-
Бизнес эхлүүлж буй залуучуудад санхүүгийн дэмжлэг олголоо
2023-09-12
-
ОХУ-ын тэрбумтнууд “Yandex”-ийн 51 хувийг $7 тэрбумаар үнэлэн худалдан авч магадгүй
2023-05-22
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн бэртжээ
2023-05-22
-
Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно
2023-05-22
-
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна
2023-05-19
-
Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ
2023-05-19
-
“Burberry” АНУ-д эрэлт буурсныг мэдээлснээр хувьцааны ханш нь унав
2023-05-19
-
Автомашин түр зогсох үед буугаад сураггүй болсон хүнийг нисэх буудлаас олжээ
2023-05-19
-
“Их-7”-ийн бүлэг ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, шинээр хориг тавина
2023-05-19
-
Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
2023-05-19
-
Францын Ерөнхийлөгч Макроны Монголд хийх айлчлал ням гарагт эхэлнэ
2023-05-19
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
103503 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
66511 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
56701 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
47420 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
46078 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
42319 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
36707 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
36439 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
35089 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
34619 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
33769 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
32627 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
31530 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
30650 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
30575 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
29699 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
29502 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
29424 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
28333 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
26255 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
26122 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
26098 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
25649 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
25380 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
25198 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
24954 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
24410 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
24131 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
23675 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
23047 Уншсан