“Хүннү молл”-ын урдах гэрлэн дохиог буулгасан тул явган зорчигчид зөвхөн нүхэн гарцаар гарна

Өчигдөр шөнө “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлэн байрлуулжээ. Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтэрнэ.

Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгах ба ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдан, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжирна хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээллээ.

access_time 2023-09-13 12:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt