Оросын Airbus A320 нисэх онгоц техникийн гэмтлийн улмаас Сибирийн хээр талд газарджээ

Хар тэнгисийн эргийн Сочи хотоос Омск хотын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан Airbus A320 нисэх онгоц өчигдөр техникийн гэмтлийн улмаас Сибирийн эзгүй газарт буусан байна.

Новосибирск мужийн нутагт, ойн захад газардсан Урал Эйрлайнз компанийн онгоцны зургийг Оросын нислэгийг удирдах газар мэдэгдэлдээ хавсаргажээ.

Ослын буултын үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг бас мэдээлсэн байна.

“Москвагийн цагаар 05:44 цагт Сочи-Омск чиглэлд нисэж байсан Урал Эйрлайнз компанийн A320 онгоц төлөвлөгдөөгүй буултыг амжилттай гүйцэтгэлээ. Онгоцонд 159 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байсан байна. Бүх зорчигчдыг хамгийн ойрын тосгонд байрлууллаа” гэж Росавиация байгууллагын мэдэгдэлд өгүүлжээ.

Онгоцны нисгэгчид агаарт байхдаа Каменка тосгоны ойролцоо газарт буухаар сонгосныг бас мэдээлсэн байна.

Оросын Мөрдөн Байцаах Товчоо нислэгийн үеэр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг шалгах ажлыг эхлүүлжээ.

Урал Эйрлайнз нь Екатеринбург хотод төвлөрдөг Оросын дотоодын агаарын тээврийн компани юм байна.

Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээнд хамгийн хүнд нэрвэгдсэн салбар нь Оросын агаарын тээвэр юм.

Boeing, Airbus зэрэг компаниуд нисэх онгоц, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээ зогсоосноос ийм гэмтэл саатал түгээмэл гардаг болоод байна.

Эх сурвалж: AFP

access_time 2023-09-13 11:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt