Автомашин түр зогсох үед буугаад сураггүй болсон хүнийг нисэх буудлаас олжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан хоёр автомашин өчигдөр орой /05.18-ны өдрийн 22:00 цагийн орчим/ замдаа түр зогсох үед иргэн Д буугаад сураггүй болсон байсныг аймгийн Нисэх онгоцны буудлаас олжээ.

Иргэн алга болсон талаарх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба 05.19-ний өдрийн 04:40 цагт хүлээн авчээ. Албан хаагчид иргэний ар гэрийнхний хамтаар 38 настай, эрэгтэйг өнөө өглөө үүрээр буюу 05.19-ний өдрийн 05:00 цагаас эхэлж эрэн хайсаар 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

access_time 2023-05-19 13:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt