Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг өөрчиллөө

Д.Монголхүүг нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Гэвч тэрбээр зорчих эрхийг хязгаарлах ялыг гурван сарын хугацаанд 2 удаа зөрчсөн тул энэ оны дөрөвдүгээр сараас хорих ялаар сольсон юм.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан эл шийдвэрийг эс зөвшөөрч Д.Монголхүү давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2023.0.5.09/ 09:00 цагт товложээ. Шүүх хурал нээлттэй болох аж.

Эргэн сануулахад Д.Монголхүүг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон юм.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар буцаан сольж шийдвэрлэлээ.

access_time 2023-05-09 20:25

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt