Резидент эмч нарын дунд сорилго явуулжээ

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвөөс санаачлан дүрс оношилгоо судлалын чиглэлээр суралцаж буй резидент эмч нарын дунд “RAD-LEARNOLOGY 2023” тохиолдолд суурилсан сорилго явуулжээ. “Мэдрэл-нуруу нугасны дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд сорилгыг зохион байгуулсан байна.

Дүрс оношилгооны резидент эмч нарын сурч боловсрох, мэдлэгээ ахиулах, батжуулах, өөрсдийгөө сорих, үе тэнгийн залуу эмч нартайгаа танилцах, мэдлэгээ хуваалцах, ирээдүйн хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчрах зорилгоор сорилгыг явуулжээ.

Дүрс оношилгоо судлалын чиглэлээр үндсэн мэргэшил олгох төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаа явуулдаг АШУҮИС, УНТЭ, УГТЭ, УХТЭ тус бүрээс шилдгийн шилдэг найман эмчээ оролцуулжээ.

32 резидент эмчээс УХТЭ-ийн М.Халиун, УГТЭ-ийн Б.Энхдэлгэр, Ш.Гантүлхүүр нар мэргэжил нэгтнүүдээ манлайлан, сорилго тэмцээний цом, өргөмжлөл, үнэ бүхий шагналын эзэд болсон байна.

Тэмцээнийг зохион байгуулах санаачилгыг дэмжиж хамтран оролцсон АШУҮИС, МЯСЭ, УНТЭ, ШУГТЭ, УХТЭ-ийн нийт хамт олонд болон Монгол Улсын ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Р.Асай, Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Ц.Бадамсэд нарт Дүрс оношилгооны төвийнхөн гүн талархал илэрхийллээ хэмээн ЭМЯ-нас мэдээлэв.

access_time 2023-04-20 14:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt