III Чарльз хаан анхны гадаад айлчлал Германаас эхэллээ

Их Британийн III Чарльз хаан лхагва гарагт Германд төрийн айлчлал хийлээ. Энэ нь хаан ширээнд сууснаас хойших түүний анхны гадаад айлчлал юм байна. Гурван өдөр үргэлжлэх тус үйл ажиллагаанд тэрээр хатан Камиллагийн хамт яваа юм.

Хааны онгоцыг Германы сөнөөгч онгоц дагалдсан бөгөөд Берлинд очиход нь хүндэтгэлийн цуваа хүлээн авчээ. Чарльз хааныг Берлин хотноо Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хүлээн авч уулзсан байна.

Бранденбургийн хаалганы өмнө хаан, хатан хоёрыг найрал хөгжимтэй хүндэтгэл үзүүлэн угтав.

Ерөнхийлөгч Штайнмайер “Их Британийн хаан албан ёсны айлчлал хийх анхны улсаар Германыг сонгосон нь Герман-Британийн харилцаанд чухал ач холбогдолтой юм” гэжээ. Чарльз хаан эхлээд Францад айлчлах ёстой байсан ч Парист эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор цуцалсан байна.

access_time 2023-03-30 11:38

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt