Архангай аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв энэ оны халдварт хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Өгийнуур сумын Өгий нуур, Дойтын цагаан нуур, Амин нууруудад нүүдлийн шувуу болон шумуулаар дамжих халдварын тандалт судалгааг хийжээ.
Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй.

Шумуулын тандалт судалгааг Өгийнуур сумын Өгий нуур, Дойтын цагаан нуур, Орхон гол зэрэг газраас 100 гаруй шумуул цуглуулснаас Зоонозын Өвчин Судлалын Төв-ийн шимэгч судлалын лабораторид Gulex, Aedes төрлийн шумуул тодорхойлогдсон байна.

