

Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны доктор Г.Энхбат ажиллажээ.
Мэргэшсэн болон техникийн шүүгчид шилдэг оролцогчийг шалгаруулахдаа:
- Өвийн язгуур хэв шинж, уламжлалыг илэрхийлсэн байдал,
- Ур чадвар, гүйцэтгэлийг илэрхийлэх байдал,
- Хувцаслалт дэг ёсыг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж үнэлжээ.
Улмаар мэргэшсэн болон техникийн нийт 25 шүүгч, 9,454 үзэгчийн саналаар шилдэг аймаг, өвлөн уламжлагчдыг шагнаж урамшуулсан байна. Үүнд:
- I байр – Хөвсгөл аймаг, батламж, 100,000,000 төгрөг
- II байр – Ховд аймаг, батламж, 70,000,000 төгрөг
- III байр – Дорноговь аймаг, батламж, 50,000,000 төгрөг
- Тусгай байр – Өмнөговь, Дундговь аймаг тус бүр батламж, 20,000,000 төгрөгөөр,
- Соёлын биет бус өвийн 7 ай савын 21 шилдэг өвлөн уламжлагч,
- “Хамгийн олон шавь сургасан, хамгийн өндөр настай, шилдэг өвлөн суралцагч зэрэг 15 өвлөн уламжлагчийг шалгаруулжээ.
