
Энэ долоо хоногт улс төрийн хүрээнд олон нийтийн анхаарлыг татахуйц үйл явдлууд болж өрнөлөө. Тухайлбал, бүтэн 10 сар үргэлжилсэн “давхар дээл”, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг Цэц хэлэлцэж, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-нд зарлалаа. Үүнтэй холбоотойгоор МУГЖ, АН-ын гишүүн Д.Сосорбарам “…Шүгэлтэй данх ДАНХАР төрөө өөрөө нурааг замд нь бүү саад хийгээрэй ахиад шүгэлдэг шүгэл нь тасраг…” гэв.

