
Н.Түвшинбаяр 16 жилийн ялаа зөвшөөрч, давж заалдсангүй
Н.Түвшинбаяр өөрийн найз Э.Энхбатын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс 16 жилийн хорих ял сонссон. Ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Түүнчлэн Н.Түвшинбаярын хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах эрх байсан ч түүнийгээ ашиглаагүй гэнэ.
Тодруулбал, Н.Түвшинбаяр давж заалдалгүй хорих ялаа эдлэхээр болсон гэсэн үг.
