
БНХАУ Тайвань улс руу дайрч мэдэхээр олон улсын нөхцөл байдал үүсээд байна. Тайваний гадаад бодлогод зөвхөн АНУ батлан хамгаалахад тусална гэж заасан байдаг аж.Тиймээс Америкийн нөлөө, үүрэг оролцоо өндөр байх нь тодорхой байна.Мөн Тайваний хоолойн дундын шугамыг АНУ-тай хамтран хамгаалах гэрээг аль эрт 1954 онд хийсэн байна. Тийм учраас АНУ хөлөг онгоцнуудаа хятадын тэнгист оруулжээ. Хятад дайтахад хэзээд бэлэн гэж зарласан бол Япон, АНУ бүх хүчээрээ Тайванийг хамгаална гэж мэдэгдээд байна. Хэрвээ хурцадмал байдал үүсвэл эхний тулаан энэ хавьд болно. Одоогоор Хятадын тал сургууль нэрээр харвасан зарим пуужин Тайваний эрэгт хүрсэн байна.

