
МАН-ын санаачлагаар улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурав. Тунхаг бичигт МАН, АН, ХҮН, Эх орон нам, Бүгд найрамдах нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Дэлхийн Монголчууд Нам, Их Эв Нам, Монголын Хүний Төлөө Нам, Зон Олны Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Нам зэрэг намууд нэгдэж байгаагаа илэрхийлж, тунхагт гарын үсэг зурав.
Тунхаг бичигт, хүний эрх, парламентыг чадавхжуулах, хөт хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монголын улс төрийн сүлдийг өөрчлөх зэрэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тодруулбал, улс төрийн намууд бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, ард түмний засаглах бүрэн эрхийг хангаж, иргэдийг төлөөлөх парламентын чадавхийг сайжруулж, сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх зорилгын үүднээс дараах зарчмыг баримтлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг гаргаж байна гэжээ.
