
Хөсөгтөн хамтлаг 10 жилийн ойдоо зориулан Францын “Buda Musique” болон “Routes Nomades” хөгжмийн лэйбл/Musique label /-тэй хамтран бүтээсэн шинэ уран бүтээлийн “Жангар” цомог гарсан даруйдаа Европын нэр хүндтэй хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж эхэлсэн билээ.
Цар тахлаас болж хойшлогдсон аялан тоглолт 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Франц, Люксембург, Швейцар, Бельги улсын хотуудаар үргэлжилж байна.
Жангар цомог нь дараах жагсаалтуудыг тэргүүлж хөгжим судлаачдаас өндөр үнэлгээ авчээ.
Songlines music award 2021 – Asie & Pacifique Category
Best Of Asia Pacific 2021 – Transglobal World Music Charts
Favis 2020 – Mundofonias (ESP)
Selection Albums – Le Monde (FP)
Top 15 World Music Albums – Spin the Globe (USA)
Top 25 Favorites Of The Year – Global Village (USA)
Mejores albums de World Music de 2020- Cuba Cominuca (Cuba)
эх сурвалж : https://zogii.mn/
