
Үйлчлүүлгээ авч байсан хүүхдүүдийг хоорондоо инээлдэж юм ярихад өөрийг нь шооллоо гэж бодсон ажилтан тэднийг зодсон хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 26 буюу өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүрэг дэх 15-р хороонд байрлах Хоум Плаза салбарын КFC түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан өсвөр насны дөрвөн хүүхэд хоорондоо ярилцаж инээхэд өөрийг нь шооллоо хэмээн бодсон тус газрын ажилтан хүүхдүүдийг цохиж, утсыг нь шидэх зэргээр танхайрчээ. Уг асуудлаар хохирогч хүүхдийн асран хамгаалагч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
эх сурвалж : http://www.paparazzi.mn/
