ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА

Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхэшгүй мөнх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт дагуулдаг, хүсэл биелүүлдэг ч гэж үздэг.

Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашны зан үйлдээ түгээмэл ашиглаж, лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ.

Жирийн нэгэн лаврын навчны тусламжтайгаар өөртөө аз жаргалыг урин дуудахыг хүсвэл та ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй.
-Лаврын навчин дээр хүслээ бичээд дараа нь түүнийг галд хийж шатаасан энэ л үеэс таны хүсэл биеллээ олж эхэлнэ гэнэ.

-Мөн лаврын навчны ширхэг бүрийг өрөө тасалгааныхаа булан бүрт тавьж аль болох гэртээ удаан хугацааны турш байлгавал гэр бүлийн гишүүдийн өвчин зовлонг үлдэн хөөдөг гэж үздэг.

-Хэрэв лаврын навчийг байнга биедээ авч явбал таныг таагүй байдал болон азгүй тохиолдлуудаас авардаг байна.

-Эерэг өөрчлөлтүүдийг авчрахын тулд жижиг лаврын навчийг хуруугаараа имэрч үрээд үнэрийг нь таатайгаар үнэрлэж, өөрийн хүссэн зүйлээ чанга тод дуугаар уншиж буй мэт хэлнэ.

-Лаврын навчийг дэрэн дороо хийж унтвал нойр сайн авч чаддаг. Түүний үнэр нь ядаргаанаас аварч, спортоор хичээллэх эрч хүчийг нэмэгдүүлдгээрээ ч бас онцлог.

-Босгоныхоо ойролцоо хивс, ширдэгэн дор 4 ширхэг лаврын навч байрлуулвал амжилт дагуулдаг гэдэг. Навчнууд нь тус бүртээ шилбэтэй, загалмай хэлбэртэй байвал бүр ч сайн. Сар бүр шинэ сар гарах тоолонд буюу 15-ны сарнаар навчаа шинэ навчаар солиорой.

-Залуу хосууд аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд хуримынхаа өмнө бүхэл шөнийн турш сүйт бүсгүй, залуу нар гутландаа лаврын навч хийж байлгаад өглөө нь талархсан сэтгэлээр гуталнаасаа авахаа мартуузай.

-Үүдний хаалганыхаа дээр улаан өнгийн утсаар 5 ширхэг лаврын навчийг холбож уяад бэхлэнэ. Ингэхэд энэ гэрт амьдарч байгаа хэн бүхний үйл хэрэг бүхэн бүтэмжтэй байдаг аж.

-Хүүхдийн орны дээр лаврын навчны мөчир тавих нь хүүхдийг бузар болон хараалаас хамгаалдаг гэдэг.

-Лаврын навчаар мөнгө ч бас дуудаж болдог. Нэг ширхэг лаврын навчин дээр жүржийн эфирийн тос дусаагаад түүнийгээ мөнгө хадгалдаг газраа хадгална. Ийнхүү хадгалснаар танд шинэ санхүүгийн эх үүсвэр бий болж, мөнгө тань өсөн нэмэгдсээр байх болно.

Эртний Грекийн гүн ухаантан Гиппократ хатаасан лаврын навчийг төрж байгаа эхийн орны ойролцоо тавибал төрөлтийн өвдөлтийг намдаадаг гэдгийг баталсан байдаг ажээ.

access_time 2018-07-25 15:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt