НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг
Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.
2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ
Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.
…Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчхээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүд рүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж:
– Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж:
– Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчхээд нөхөртөө уурлаж,… хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав. Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав.
Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,:
– Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр:
– Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.
3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ
Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.
4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ
Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно.
5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ
“Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.
6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ
Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ
Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ
Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ
Үнсвээс хэдэр догшин зантай болдог аж.
10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэдэг
Тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно.
11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ
Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.
12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ
Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.
13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчилэн ил магтан хэлэхийг цээрлэнэ
Цагаан хэл ам хүрнэ.
14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж цээрлэнэ.
15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ
Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.
16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ
Муу адын хорлолд өртөнө.
17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ
Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Газпром компани их хэмжээний цомхотгол явуулж магадгүй
2025-01-14
-
Даатгалын хураамж нэмсэн СЗХ-ны будлианы эзэд тушаал дэвшихнээ
2025-01-14
-
Жефф Безосын пуужин хөөргөх бүтэлгүйтэв
2025-01-13
-
Лос-Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24-д хүрлээ
2025-01-13
-
Трамп анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болов
2025-01-11
-
Jeju Air” онгоцны хар хайрцгууд осолдохоос өмнө ажиллахаа больжээ
2025-01-11
-
Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна
2025-01-11
-
Унгарт өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа
2025-01-08
-
Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдэж, 15 хүн нас барав
2025-01-02
-
Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн машин дэлбэрчээ
2025-01-02
-
Асма аль-Ассад нөхрөөсөө салахгүй
2024-12-24
-
Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ
2024-12-23
-
Вьетнам 10 гаруй жилийн дараа метротой боллоо
2024-12-23
-
Солонгос 130 мянган хүнд “E-9” виз олгоно
2024-12-21
-
Аделийн дуу хулгайн гэмт хэрэгт холбогджээ
2024-12-19
-
Кремлийг шүүмжлэгчийн ээжийг хордуулжээ
2024-12-19
-
Хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2024-12-18
-
Нэгдүгээрт хийн түлш рүү шилжинэ.
2024-12-16
-
Өмнөд Солонгос Трампаас эмээж байна
2024-12-16
-
Галт суманд газар хөдөлжээ
2024-11-28
-
Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв
2024-11-27
-
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ
2024-11-27
-
Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна
2024-11-26
-
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
2024-11-25
-
4 сая гэр бүлийг салгах Трампийн төлөвлөгөө
2024-11-25
-
Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа
2024-11-25
-
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
2024-11-20
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2024-11-10
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
21663 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
21507 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
21457 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
21431 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
20853 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
20787 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
20513 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
20389 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
20363 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
20082 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
19933 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
19870 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
19843 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
19815 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
19513 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
19421 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
19364 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
19281 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
19245 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
18505 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
18497 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
18480 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
18153 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
17918 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
17812 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
17676 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
17616 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
17459 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
17308 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
16858 Уншсан