Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга

Технологийн хөгжил мэдээж сайн талтай. Амьдралыг хөнгөвчилж, илүү тав тухтай болгож байна. Гэхдээ бидний хөдөлгөөнийг багасгах буюу биеийн идэвхтэй хөдөлгөөнийг эрс бууруулахад хүргэжээ. Үүнээс эрүүл мэнд хохирно. Үр дагавар – хүчгүйдэж, өвдөж эхэлнэ.

Хятад эмч нар энэ нөхцөл байдлаас хэрхэн гарахыг сайн мэддэг. Хүн эрүүл байхын тулд бие махбодийн сувгийг анхаарах ёстой гэж хятад эмч нар үздэг. Бие махбодийн сувгийг бүрэн нээхийн тулд биеэ халаах дасгал хийхэд л хангалттай. Суваг болгон эрхтэн тус бүрийн эсвэл системийн цусан хангамжийг хариуцна. Асуудал үгүй бол бие эрүүл саруул байх ажээ.

Хятадын уламжлалт анагаах ухаан
Хятадын уламжлалт анагаах ухаан – хэдэн мянган жилийн хугацаанд хуримтлагдсан эрүүл мэндийн мэдлэгийн арвин их эх сурвалж юм. Тэдний онолоор бол хүн гэдэг микро огторгуй, дотор нь маш их энергийн урсгал бий. Дотоод энерги – Ци гэх энерги сувгаар дамжин бие эрхтэн, системийг тэтгэнэ.

Эрхий хуруу – уушгины сувгийг хариуцна
Долоовор хуруу – бүдүүн гэдсийг
Дунд хуруу – зүрхний сувгийг
Ядам хуруу – гурвыг халаагч
Чигчий хуруу – зүрхний суваг
Алганы ар хэсэг – нуруу

Гартайгаа ажилласнаар бие эрхтний бүх хэсэгт нөлөөлж болно. Хятадын уламжлалт анагаах ухаанд ашигладаг хэд хэдэн аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Нугас, хүзүү болон зүрхэнд асуудал үүсвэл гараа урагш дэлгээд хоёр гартаа стакантай ус барьжээ гэж төсөөлөөрэй. Дараа нь дотор тийш нь гараа эргүүлнэ. Элдэв бодол бүү тээ, дотоод сэтгэлээ чагнаад гарын шуу хэрхэн эргэж байгааг мэдэр. Ингээд нийт 150 удаа эргүүлнэ. Дараа нь мөн адил хоёр шуугаараа гадна тийш эргүүлнэ.

Энэ дасгалыг өдөр болгон хийж заншвал сайн. Энгийн бөгөөд үр дүн өндөртэй. Зүгээр л туршаад үз. Гаж нөлөө байхгүй.

Хэрвээ цэгийг олж товшиж чадах бол тохойны дотор талын дээхэн талд нь товшоорой. Мөн л 150 удаа. Хятадын уламжлалт эмчилгээний үр дүн давтамж болон анхаарал хандуулахаас маш их шалтгаална.

Нуруу чилж өвдөөд байвал яах вэ? Хоёр гарын алганы ар талыг ээлжлэн цохь. Бие эрхтэн өөр хоорондоо уялдаа холбоотой байдаг. Нэг цэг дээр нөлөөллөө гэхэд нөгөө эрхтэнд нь дохио болж очдог. Ийм аргаар дотоод эрхтний өвчнийг анагаадаг байна.

Дотоод эрхтэнд шууд хүрэх боломжгүй. Хэрвээ хятадын анагаах ухааны цэгийн нууцыг мэдэж байгаа бол эмчилгээг өөрөө ч хийх боломжтой. Магадгүй мэс заслын эмч нар ажилгүй болох биз ээ.

Мөн хөлтэйгөө ч адилхан ажиллах хэрэгтэй. Хөлийн гадна болон дотор хэсэгт гурван ч суваг явдаг – гэдэс ходоод, давсаг, элэг, дэлүү, бөөр, түрүү булчирхайн эрхтнүүдтэй холбоотой.

Хөлийн цусан хангамжийг хэрхэн сайжруулах вэ? Суугаад хөлөө бага зэрэг шалнаас хөндийрүүлж хөлийн улаа зүүн, дараа нь баруун тийш эргүүл. Хөл тус бүрээр баруун, зүүн тийш нь 150 удаа эргүүлнэ.

Эргүүлэх дасгал эрүүл саруул урт удаан наслахын үндэс болно. Байнга хийж заншаарай, биеэ мабходь хэрхэн сайжирч байгааг ажиглаж мэдэр. Үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

access_time 2018-05-24 17:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt