Samsung” компани “Galaxy S25” цувралаа танилцуулав

Samsung Electronics” компани өнөөдөр цоо шинэ “Galaxy S25” цувралаа танилцууллаа. Энэхүү цуврал нь “Galaxy S25”, “Galaxy S25 Plus” болон “Galaxy S25 Ultra” гэсэн гурван загвартай. “Unpacked” нэртэй уг арга хэмжээ Калифорниа мужийн Сан Хосе хотын “SAP” төвд боллоо.

Шинэ цувралаараа хиймэл оюун ухааныг үйлдлийн системтэй нэгтгэхэд гол анхаарлаа хандуулсныг компанийн Гар утасны бизнесийн хэлтсийн дарга Ро Тэ Мун онцолжээ.

Тодруулбал, “Galaxy S25” цуврал нь “Snapdragon 8 Elite Mobile Platform”-оор ажилладаг. Энэхүү платформыг “Samsung Electronics” компани “Qualcomm Inc.”-тай хамтран боловсруулжээ. Энэ нь “Galaxy S” цувралууд дундаас хамгийн хүчирхэг процессорт тооцогдох аж.

Өмнөх үеийн утаснуудтай харьцуулахад дэлгэцийн зургийн масштабын чанар, эрчим хүчний хэмнэлтийн гүйцэтгэлийг 40 хүртэл хувиар сайжруулсан байна. “Galaxy S25” цуврал нь “Samsung”-ийн хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглэгчийн интерфэйс болох “One UI 7” дээр ажилладаг. Энэ нь олон програм ашиглах хэрэгцээг багасгаж, програмууд хоорондын харилцан үйлчлэлийг идэвхжүүлдэг. Мөн хэрэглэгчид тодорхой зургийн байршлыг тогтоох, дэлгэцийн фонтын хэмжээг тохируулах эсвэл аман командын тусламжтайгаар бусад ажлыг гүйцэтгэх боломжтой болж байна. Цаашилбал, 20 хэлийг дэмждэг шууд орчуулгын функцтэй.

Харин камерын хүчин чадлын тухайд 50 сая пикселийн хэт өргөн камертай. Гэтэл өмнөх загвар нь ердөө 12 сая пикселийн камертэй байв. Хиймэл оюун ухаанаар ажилладаг “ProVisual” програм нь янз бүрийн гэрэлтүүлгийн нөхцөлд өндөр нарийвчлалтай зураг авах боломжийг олгодог.

Мөн аудио баллуур гэх функцтэй. Энэ нь хүсээгүй дуу чимээгээ бичлэгнээс арилгах, хүрээлэн буй орчны дуу чимээг хянах боломж олгодог функц юм.

Шинэ “Galaxy S25” цуврал ирэх сарын 7-нд дэлхий даяар албан ёсоор худалдаанд гарна. Өмнөд Солонгост урьдчилсан захиалга энэ сарын 24-өөс хоёрдугаар сарын 2-ны хооронд явагдана.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

access_time 2025-01-23 21:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt