Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.
Монгол Улс хоёр жилийн өмнө зэсийн гүний уурхайтай болсноо дэлхий дахинд зарлаж байсан бол өнөөдөр Монгол хэмээх шинэ тоглогч ураны зах зээлд орж ирэх болсныг баталгаажуулна.
УИХ-аас зөвшөөрснөөр Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад төрийн айлчлал хийх үеэр 1997 онд анх орж ирсэн дээрх төслийг урагшлуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хэлэлцээ хийж, зөвшилцөж байсан нь зогсолтгүй үргэлжилсээр ийнхүү ажил хэрэг болж буй.
Төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, Орано Майнинг С.А.С компани хэрэгжүүлнэ.
Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оронтой хийж буй, Оюутолгой төслийн дараа орох хоёр дахь том төсөл болно гэж тодорхойлж болно.
Төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэнэ. Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг энэхүү Зөөвч-Овоо ордыг ашиглаж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төдийгүй ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагших зэрэг олон талын ач холбогдолтой.
Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сараас Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны арванхоёрдугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгажээ.
Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ.
Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгасан.
Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон байна. Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр, гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна.
Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан. Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ.
Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгасан.
Мөн Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байдаг.
Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлсэн ч зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгажээ. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Трамп, Путин утсаар ярьсны дараа ОХУ, Украин дайны хоригдол солилцлоо
2025-03-20
-
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2025-03-20
-
Монголд ирэх гэж байгаа алдарт стриймэр IShowSpeed гэж хэн бэ?
2025-03-20
-
Улсын хэмжээнд улаанбурханы 62 тохиолдол бүртгэгдээд байна
2025-03-20
-
Б.Чойжилсүрэн “UB palace”-ийн газар дээр юу барихаа шийдээгүй байна”
2025-03-20
-
О.Алтангэрэл: “Ноорог”- ийн дансаар нь 9.3 тэрбум төгрөг дамжсан болохын олж тогтоосон
2025-03-19
-
Дэндүү даруухан өндөрлөсөн домгуудын сүүлийн тоглолт
2025-03-19
-
О.Уламсайхан: 9.3 тэрбумын тухай анх удаа л сонслоо
2025-03-19
-
Путин 30 өдөр гал зогсоох хэлэлцээрээс татгалзлаа
2025-03-19
-
С.Бямбасүрэнгийн барилдаан дасгалжуулагчдаа гонсойлгов
2025-03-19
-
НАСА-ийн нисгэгчид 9 сарын турш сансарт гацсаны эцэст эргэн ирлээ
2025-03-19
-
О.Сэргэлэн: 430 хүнд амьд донор олдохгүй, амь гуйгаад байж байна
2025-03-19
-
БНХАУ-ын иргэд хамгийн их зөрчил гаргаж байна
2025-03-19
-
Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабт шинэ дарга томилов
2025-03-17
-
Korean Air компани шинэ өнгө төрхөө танилцууллаа
2025-03-14
-
Орос хиамыг Хятадад үйлдвэрлэдэг
2025-03-14
-
Сирийн түр Үндсэн хуулийг батлав
2025-03-14
-
“American Airlines”-ын онгоц шатжээ
2025-03-14
-
Путиныг тэнэг гэж нэрлэсэн дуучин нас баржээ
2025-02-08
-
Тэргүүн хатагтайн”Chanel” хүрэмний хэрэг хаагдав
2025-02-08
-
Шахмал түлш шатаах гэж байсан иргэнийг зогсоожээ
2025-02-08
-
Юн Сук Ёлыг мэдүүлэг өгүүлэхээр 3 удаа дуудаад ирсэнгүй
2025-01-23
-
Samsung” компани “Galaxy S25” цувралаа танилцуулав
2025-01-23
-
Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв
2025-01-22
-
Меланиа Трамп криптовалют гаргажээ
2025-01-20
-
Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ
2025-01-19
-
Энхийг сахиулагчдыг Украинд байршуулна
2025-01-18
-
Ерөнхийлөгч нар Трампийн ёслолд оролцохгүй
2025-01-18
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.
2025-01-18
-
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.
2025-01-17
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
23574 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
23412 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
23362 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
23338 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
22747 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
22684 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
22425 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
22296 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
22269 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
21963 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
21847 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
21779 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
21743 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
21710 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
21411 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
21305 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
21279 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
21179 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
21145 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
20420 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
20391 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
20379 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
20071 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
19822 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
19699 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
19554 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
19508 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
19344 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
19202 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
18794 Уншсан