Жефф Безосын пуужин хөөргөх бүтэлгүйтэв

Жефф Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компани “New Glenn” пуужинг хөөргөх анхны оролдлогоо цуцлахад хүрчээ. Даваа гаригийн өглөө Тус пуужинг хөөргөхөөр бэлтгэж байсан ч инженерүүд асуудал гарсныг илрүүлсэн байна. Улмаар тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл хөөргөх боломжгүй болсон талаар “CNN” мэдээлэв. Компанийн зүгээс яг ямар асуудал гарсныг мэдээлээгүй. “Blue Origin”-ийн дэд ерөнхийлөгч Ариан Корнел хэлэхдээ, тэд эхлээд пуужингийн түлшийг бүрэн шавхаж, дараа нь юу хийхээ шийднэ.

Одоогийн байдлаар, хэзээ засварын ажил дуусч, пуужинг хөөргөх боломжтойг шийдээгүй байна.

“New Glenn” пуужинг хөөргөх тооллого тэг рүү дөхөж байсан ч инженерүүд хугацааг уртасгасаар байв. Энэ үед асуудлыг илрүүлж, засварлаж чадна гэх найдлага тавьж байсан ч бүтээгүй юм. Эцэст нь хөөргөх хугацаа дөхсөн үед бүх үйл ажиллагааг зогсоохоос аргагүйд хүрсэн байна. “New Glenn”-ийн анхны нислэг “Blue Origin”-д чухал ач холбогдолтой байв. Тус компанийн хувьд Элон Маскийн “SpaceX”-ийн давамгайлж буй дэлхийн хиймэл дагуул хөөргөх зах зээлд өрсөлдөхөд томоохон түлхэц өгөх төсөл байжээ. Үүнээс гадна, “SpaceX” энэ долоо хоногийн сүүлээр хоёр том хөөргөлт хийхээр бэлтгэж байна.

Нэг нь саран дээр газардах төхөөрөмжтэй пуужинг хөөргөх бол нөгөө нь асар том “Starship” пуужингийн туршилтыг хийх юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

access_time 2025-01-13 23:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt