Трамп анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болов

PALM BEACH, FLORIDA – DECEMBER 16: U.S. President-elect Donald Trump speaks at a news conference at Trump’s Mar-a-Lago resort on December 16, 2024 in Palm Beach, Florida. In a news conference that went over an hour, Trump announced that SoftBank will invest over $100 billion in projects in the United States including 100,000 artificial intelligence related jobs and then took questions on Syria, Israel, Ukraine, the economy, cabinet picks, and many other topics. (Photo by Andrew Harnik/Getty Images)

АНУ-ын шинээр сонгогдоод буй ерөнхийлөгч Дональд Трамп санхүүгийн бүртгэлээ хуурамчаар үйлдсэн гэх 34 эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж, Дээд шүүх өнөөдөр түүнийг гэмт хэрэгтнээр бүртгэл үүсгэх шийдвэр гаргав. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний ялыг Нью-Йорк мужийн бүх нийтийн шүүхийн удирдлагын тогтолцоо оногдуулж, Эрүүгийн шүүхийн үйлчилгээний хэлтэст (DCJS) гүйцэлдүүлэх юм.

Улмаар Трамп АНУ-ын түүхэн дэх анхны эрүүгийн гэмт хэрэгтэн ерөнхийлөгч болж байна.

Шүүхээс Трампийн ажил хэрэгт садаа учруулахгүйн тулд хорих хугацаа олгохгүй бөгөөд торгуульгүйгээр болзолтой чөлөөлөгдөх боломжийг олгож буй. Трампийн хувьд ял авч буйдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өөрт нь улс төрийн зорилготойгоор, шударга бус хандаж байна гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч шүүх хурлыг удирдагч шүүгч Хуан Мерчан түүний өндөр албан тушаалыг үл харгалзан, хуулийг хүндэтгэн ял оноолоо.

Мерчан ерөнхийлөгчийн хамгаалалт чухал ч гэм буруутайг нь тоолгүй өнгөрөх боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний үр дүнд Трамп одоо хууль ёсны дагуу гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашид Трамп ялыг хүчингүй болгох ямар нэгэн үйлдэл хийхгүй л бол түүнд оногдуулсан ял хэвээр байна. Гэсэн хэдий ч шүүгч Мерчан уг хэргийг тойрсон олон нийтийн ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч, Трампд амжилт хүсчээ.

ЭХ СУРВАЛЖ: DAILY BEAST

access_time 2025-01-11 14:30

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt