АН: МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэх ёсгүй

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр сонгуулийн цахим бүртгэл маш муу байна гэдгийг хэллээ. Орон нутгийн сонгууль ч өмнөх сонгуулиудын адил эрх баригчдын хууль бус үйлдэлд СЕХ нүд нь балай чих нь дүлий өнгөрдөгтэй адил үйлдэл болж байна гэлээ.

Орхон аймгийн АН-ын дарга н.Батбаяр:

-Орхон аймагт МАН засаглаж байгаа. Орон нутгийн сонгууль эхэлмэгц МАН хуулиа зөрчөөд ирсэн. Есдүгээр сарын 2-нд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байтал 3-нд нэр дэвшигчдээ тодруулж хууль зөрчсөн. Хуульд бүртгэлийнхээ хугацаанд нэр дэвшигчдээ тодруулаагүй бол бүртгэхээс татгалзана гээд Сонгуулийн тухай хуулийн 32-ийн 1.1-т тодорхой заасан. Тиймээс Орхон аймгийн Сонгуулийн тойргийн хороонд гомдол гаргасан. Монгол Улсад хууль завхруулдаг үйлдэл хэрээс хэтэрч байна. Тиймээс олон нийтийн сонорт хүргэж байна. Аймгийн Сонгуулийн хороонд хандан гомдол гаргаад байгаа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал:

-Монгол Улсын хэмжээнд энэ мэт асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол нэр дэвшигчид цахим бүртгэлд бүргүүлж чадахгүй асуудал үүсэхээр байна. Хоёрдугаарт, Орхон аймгийн асуудал байна. Сонгуулийн тухай хуульд нэр дэвших явцыг маш тодорхой заасан. Гэтэл Орхон аймгийн МАН хуулийг зөрчсөн байна. Тиймээс СЕХ-нд энэ талаарх нотлох баримтыг хүргүүлэх гэж байна. Бид Орхон аймагт МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэж болохгүй гэдгийг шаардаж албан бичиг хүргүүлж байна.

access_time 2024-09-08 17:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt