Путинээс ч илүү Симонян гэж хэн бэ?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр Оросын хэвлэл мэдээллийн салбарын хэд хэдэн хүнд Вашингтон хориг арга хэмжээ авсан. Тэдний дунд ОХУ-ын төрийн мэдээллийн “RT” агентлагийн ерөнхий редактор Маргарита Симонян багтжээ.

Өдгөө 44 настай түүнийг Кремлийн шилдэг суртал ухуулагч, үзэл сурталч, Оросын ерөнхийлөгчөөс ч илүү Путинист үзэлтэй хүн гэж тодорхойлдог. Симонян Оросын Краснодар мужид армен гэр бүлд төржээ. Онц сурлагатан тэрбээр 1995 онд АНУ-д солилцооны хөтөлбөрөөр ирсэн байдаг. Дараа нь Орост буцаж ирээд телевизийн сэтгүүлч болжээ.

Симонян 25 настайдаа “Russia Today” агентлагийг байгуулсан нь өдгөө “RT” нэртэй болсон. Энэ цаг үеэс эхлэн 20 жилийн турш Симонян барууныг илт шүүмжилж, Путиныг тууштай дэмжжээ. АНУ “RT” агентлагийг Кремлийн суртал ухуулгын гол хэрэгсэл гэж тодорхойлдог.

Тэрбээр АНУ-ын хоригт багтсанаа мэдээд “Өө, тэд сэрлээ” гэж “Х” хаягаараа жиргэсэн байна. Мөн жагсаалтад байгаа “RT” агентлагийн бусад ажилтныг дурдаад “Сайн байна, манай хамт олон” гэжээ.

Эх сурвалж: BBC

access_time 2024-09-06 14:52

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt