Хятад улс гаднын орнуудад хүүхэд үрчлүүлэхгүй байх шийдвэр гаргав

Хятадын засгийн газар олон улсад хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрөө зогсоох шийдвэр гаргажээ. Үүнээс болж тус улсаас хүүхэд үрчилж авах хүсэлт өгсөн байсан америк гэр бүлүүд хаана хандахаа мэдэхгүй байна. Хятадын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хятад улсаас цусан төрлийн хамаатан эсвэл дагавар хүүхдээ үрчилж авахаас бусад тохиолдолд гаднын хүмүүст хүүхэд үрчлүүлэхгүй байхаар шийдсэн” гэжээ. Ямар учир, шалтгааны улмаас ийм шийдвэр гарсан талаар тайлбар өгөөгүй байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд америк гэр бүлүүд Хятадаас 82,674 хүүхэд үрчилж авчээ.

Бээжингийн эрх баригчид Covid-19 тахлын үеэр гадаад орнуудад үрчлүүлэх асуудлыг түр хугацаанд түдгэлзүүлээд байсан. Үүнээс өмнө аяллын виз нь гарсан байсан хүүхдүүдийг АНУ-д үрчлүүлэх асуудлыг 2020 онд шийдвэрлэсэн байдаг. Дараа нь 2022 оны аравдугаар сараас 2023 оны есдүгээр сарын хооронд АНУ-аас үрчилж авах хүсэлтэй 16 хүсэлт ирсэн байна. Тухайн хүүхдүүд үрчлэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаднын орнуудад хүүхэд үрчлүүлэхийг хориглосон нь тус улсад төрөлтийн тоо багассантай холбоотой гэж мэдээлсэн. Өмнөх онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо 9.02 сая байсан нь хүн амын өсөлт жил ирэх тусам багасч байгааг харуулж байна гэжээ.

Эх сурвалж:BBC

access_time 2024-09-06 14:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt