Яагаад Испанийн тамирчид төрийн дууллаа дуулдаггүй вэ?

Испанийн шигшээ баг энэ Еврог өнгөтэй эхлүүлж, Хорват, Итали зэрэг хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн буулган авсан. Тэднийг энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай цөөн багуудын тоонд оруулж, фаворитоор нэрлэж байна.

Зарим гярхай үзэгчид, хөлбөмбөг сонирхогчид Испанийн шигшээ багийн тамирчдыг яагаад тоглолтын өмнөх төрийн дууллаа дуулдаггүй болохыг сонирхжээ. Тэгвэл шалтгаан нь Испанийн тамирчид төрийн дууллаа дуулдаггүй бус төрийн дуулал нь үггүй аж. “Marcha Real” төрийн дууллын гарал үүсэл 18 дугаар зуунаас эхлэлтэй бөгөөд цэргийн маршид ашигладаг байжээ.

Испанийн олимпийн хороо 2008 оны олимпийн өмнөхөн төрийн дуулалдаа “Viva Espana” гэх үгийг нэмэх санал гаргасан ч энэ үгийг генерал Франциско Франкогийн дарангуйллын үед ашигладаг байсан учир саналыг авч хэлэлцээгүй аж.

Өөр нэг шалтгаан нь Жерар Пике, Хорди Алба зэрэг тамирчид Каталон үндэстэн учир Испанийн төрийн дуулалд хариу үйлдэл үзүүлдэггүй. Каталон үндэстнүүд Испаниас өөрсдийгөө салан тусгаарлах хүсэлтэй билээ.

Испани улс 1938-1975 оны хооронд төрийн дуулалдаа үгтэй байжээ. Гэвч генерал Франциско Франко хүчээр төрийн эрхэнд гарснаас хойш шинэ төрийн дуулалтай болох зарлигийг гаргав. Харин Франко 1975 онд нас барсны дараа аймшигт он жилүүдийг мартахын тулд үггүй төрийн дуулалтай болсон гэнэ.

access_time 2024-06-21 22:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt