Жастин Тимберлейк согтуугаар жолоо барьсан хэргээр саатуулагджээ

Дуучин Жастин Тимберлейк согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр шүүхэд дуудагджээ. Үүний дараа Нью-Йорк дахь цагдаагийн газар түүнийг сулласан байна. Цагдаагийн мэдээлснээр, дуучин Тимберлейк Мягмар гаригийн өглөөний 12:37 цагийн орчимд Нью-Йоркийн Саг Харборт дүүрэгт согтуугаар машин жолоодож явсан. Тимберлэйк 2025 “BMW” маркийн автомашин жолоодож явахдаа зогсох тэмдгийг зөрчиж, зорчих эгнээндээ жигд явж чадахгүй байжээ. Замын цагдаа дуучин Тимберлэйкийг зогсоосон ба согтууруулах ундаа ашигласан эсэхийг асуусан. Тимберлэйк цагдаад “нэг мартини уугаад найзуудынхаа араас гэр лүүгээ явж байна” гэж хариулжээ.

Шүүхийн тайланд, Тимберлэйкийг цагдаа зогсоох үед түүний нүдний цагаан нь улаасан байсан ба машинд нь согтууруулах ундааны үнэр шингэсэн байсан гэж бичсэн байна. Тэрбээр согтууруулах ундаа ашигласан түвшин тогтоох шалгалтад гурван удаа орохоос татгалзсан аж. Дараа нь цагдаа нар машиныг нь хурааж, Тимберлейкийн өмгөөлөгч ирэх хүртэл цагдаагийн газар саатуулжээ. Тимберлейкийн шүүх хурал долдугаар сарын 26-нд товлогдсон байна.

Эх сурвалж: CNN

access_time 2024-06-19 12:22

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt