Энэтхэгт галт тэрэгний ослоор 8 хүн амиа алдав

Энэтхэгийн Баруун Бенгал мужид Даваа гаригт ачааны галт тэрэг зорчигчийн галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас дор хаяж найман хүн нас барж, 25-30 хүн шархаджээ. Тодруулбал, Зүүн хойд Ассам мужийн Колката хот болон Силчар хотуудын хооронд явдаг Канченжунга экспресс галт тэрэг ачааны галт тэргэнд мөргүүлсэн байна.

Энэ осол үндэстнийг цочирдуулсан тул өдөр бүр 13 сая гаруй зорчигч тээвэрлэдэг төмөр замын системийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийг эрх баригчдад уриалж байна.

Энэтхэгийн төмөр замын сүлжээ нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд 160 гаруй жилийн өмнө Британийн колоничлолын дор баригдсан. Өнөөдөр тус улсын төмөр замаар өдөр бүр 11 мянга орчим галт тэрэг явдаг. Тус улсад галт тэрэгний осол гарах үндсэн шалтгаан нь дэд бүтэц байдаг. 2021 онд улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн төмөр замын ослоор амиа алджээ. Хамгийн сүүлд жил гаруйн өмнө зүүн Одиша мужид зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөнөөр 280 гаруй хүн амь үрэгдэж байв.

Эх сурвалж: CNN

access_time 2024-06-17 21:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt