Эрх баригчид үнэнд гүйцэгдэж, СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэв
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх тухай асуудлыг хэлэлцлээ. Анх Сонгуулийн ерөнхий хороо түүнийг УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус эвслээс нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарынх нь хамт бүртгэхээс татгалзсан юм.
Цагдаагийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн “Авлига албан, тушаалын гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн” гэх тодорхойлолтын дагуу Н.Номтойбаярыг бүртгэхээс татгалзсан бол П.Баярхүү, Д.Ганболд нарыг МАН-аас илүүлсэн “Манай намын гишүүн хэвээрээ байгаа” гэх утгатай албан бичгийн дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Товчхондоо, эрх баригчид удирдлагыг нь томилсон төрийн эрх бүхий байгууллагуудаар дамжуулан “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг “шадар цэрэг”-үүдийнх нь хамт өрсөлдөөнөөс гаргахыг санаархсан нь энэ.
Харин нэр дэвших эрхээ хязгаарлуулсан тэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хууль зөрчөөгүй гэдгээ батлуулсан юм. Шүүх тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол нь хууль бус байна гэж үзсэн. Ингэхдээ “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлээгүй гэдгийг баталсан бол П.Баярхүү, Д.Ганболд нарыг Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд МАН-ын гишүүнчлэлээс гарсан гэдгийг баталлаа. Үнэн үргэлж, бас хэзээд ялдаг гэж энэ бололтой. Улмаар шүүхээс тэднийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасан. Өнгөрсөн хугацаанд хуулийн дагуу ийм л процесс өрнөв.
Шүүхийн шийдвэр нэгэнт гарч аргагүй байдалд орсон Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэлээ. Харин УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарын тухайд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэр нь Сонгуулийн ерөнхий хороонд албажиж ирээгүй байгаа юм байна. Шүүхийн шийдвэр нь ирсэн даруйд Сонгуулийн ерөнхий хороо шуурхай хуралдаж нэр дэвшигчээр бүртгэнэ гэдгийг тус хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ.
Ийнхүү эрх баригчдын өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн богино зайны улс төр нь бүтэлгүйтлээ. Хууль, шүүхийн байгууллага ч эрх баригчдын илтэд хууль зөрчсөн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж шударга ёсныхоо талд зогсов.
Иргэд, сонгогчид нийгэмд шударга ёс тогтоохыг улс төрийн нам, эвслээс шаардаж, шударга өрсөлдсөн нам, эвслийг дэмжихээ илэрхийлж байгаа. Тиймээс үнэнд гүйцэгдсэн эрх баригчдын дээрх үйлдэл өөрсдийгөө муухай харагдуулж, дэмжигчдээ тодорхой хувиар алдахад хүргэлээ. Харин нөгөө талд иргэд, сонгогчид “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя” уриатай “Үндэсний эвсэл”-ийг итгэл дүүрэн дэмжихээр болж байна. Учир нь, жагсаалтаа тэргүүлж буй эвслийн тэргүүн нь ийнхүү албан ёсоор нэр дэвших эрхээ өвөртөллөө.
ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Путиныг тэнэг гэж нэрлэсэн дуучин нас баржээ
2025-02-08
-
Тэргүүн хатагтайн”Chanel” хүрэмний хэрэг хаагдав
2025-02-08
-
Шахмал түлш шатаах гэж байсан иргэнийг зогсоожээ
2025-02-08
-
Юн Сук Ёлыг мэдүүлэг өгүүлэхээр 3 удаа дуудаад ирсэнгүй
2025-01-23
-
Samsung” компани “Galaxy S25” цувралаа танилцуулав
2025-01-23
-
Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв
2025-01-22
-
Меланиа Трамп криптовалют гаргажээ
2025-01-20
-
Ираны дээд шүүхийн хоёр шүүгчийг буудан хөнөөжээ
2025-01-19
-
Энхийг сахиулагчдыг Украинд байршуулна
2025-01-18
-
Ерөнхийлөгч нар Трампийн ёслолд оролцохгүй
2025-01-18
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах штабт ажиллаж байна.
2025-01-18
-
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.
2025-01-17
-
АНУ-ын бирж Элон Маскыг шүүхэд өгөв
2025-01-16
-
Э.Батшугар: Хөгжлийн банкнаас зээл авчхаад зориулалтын бусаар ашигласан хүмүүст хариуцлага тооцох ёстой
2025-01-16
-
Газпром компани их хэмжээний цомхотгол явуулж магадгүй
2025-01-14
-
Даатгалын хураамж нэмсэн СЗХ-ны будлианы эзэд тушаал дэвшихнээ
2025-01-14
-
Жефф Безосын пуужин хөөргөх бүтэлгүйтэв
2025-01-13
-
Лос-Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24-д хүрлээ
2025-01-13
-
Трамп анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болов
2025-01-11
-
Jeju Air” онгоцны хар хайрцгууд осолдохоос өмнө ажиллахаа больжээ
2025-01-11
-
Трамп Путинтэй уулзахаар төлөвлөж байна
2025-01-11
-
Унгарт өндөр албан тушаалтанд хориг арга хэмжээ авлаа
2025-01-08
-
Нью Орлеанст машинтай этгээд халдлага үйлдэж, 15 хүн нас барав
2025-01-02
-
Трампийн зочид буудлын гадаа “Тесла”-ийн машин дэлбэрчээ
2025-01-02
-
Асма аль-Ассад нөхрөөсөө салахгүй
2024-12-24
-
Бразилд онгоц осолдож, бүх зорчигч амиа алджээ
2024-12-23
-
Вьетнам 10 гаруй жилийн дараа метротой боллоо
2024-12-23
-
Солонгос 130 мянган хүнд “E-9” виз олгоно
2024-12-21
-
Аделийн дуу хулгайн гэмт хэрэгт холбогджээ
2024-12-19
-
Кремлийг шүүмжлэгчийн ээжийг хордуулжээ
2024-12-19
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
22743 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
22581 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
22532 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
22507 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
21922 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
21858 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
21586 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
21464 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
21437 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
21143 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
21011 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
20949 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
20919 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
20887 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
20581 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
20485 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
20439 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
20357 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
20319 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
19586 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
19559 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
19549 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
19232 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
18988 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
18878 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
18737 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
18684 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
18525 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
18380 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
17943 Уншсан