Австрали: Матар хоол болов

Давстай усны матрыг хоолны төрөл зүйл болгосноос хойш Австралийн алслагдсан Булла нэгдлийн оршин суугчдын гол айх айдас байхаа больжээ. Бараг 3.6 метрийн урттай тус матар нь энэ оны эхээр үерийн дараа Бейнс голд суурьшсан байна. Тэр цагаас хойш нутгийн хүмүүсийг айлгаж, ардаас нь хөөж байсан ба олон тооны гэрийн тэжээвэр амьтдыг идшээ болгосон аж. Бейнс гол нь нутгийн оршин суугчдын байдаг газраас 300 метрийн зайд байрладаг.

Нэгдлийн ахмадууд, уламжлалт газар эзэмшигчид хамтран цэцэрлэгт хүрээлэн, зэрлэг ан амьтдын албаны хүмүүстэй Даваа гаригт зөвлөлджээ. Тэд олон нийтэд эрсдэл учруулахгүйн тулд матрыг барьж авч, буудсан байна. Дараа нь матрыг Булла нэгдэл руу аваачиж, “уламжлалт ёсоор” найр хийхээр бэлтгэжээ. Хэсгийн ахлагч Эндрю Макбрайд Австралийн олон нийтийн телевиз “ABC”-д “Матрын сүүлээр шөл хийж, үлдсэн махыг нь шарж, гадил жимсний модны навсаар ороосон. Дараа нь газар доор булж, утаж болгосон” гэжээ.

Мөн “Матрын махаар бид том найр хийсэн. Оролцсон бүх хүмүүс цатгалан болсон” гэв. Давстай усны матар яагаад Булла нэгдлийн бүс нутагт олширсон талаар сэтгүүлчид Макбрайдаас асуужээ. Тэрбээр энэ оны эхээр тус бүс нутагт болсон хүчтэй үерээр дамжин матрууд ирсэн байх боломжтойг онцолсон. Давстай усны матар бол дэлхийн хамгийн том матрын төрөл зүйл бөгөөд амьд хэвлээр явагчид юм. Тэдний 100 мянга орчим нь Хойд нутаг дэвсгэрийн зэрлэг байгальд оршдог ба 1971 оноос хойш олноор нь устгаж, агнахаас хамгаалагдсан байдаг. Хүний аюулгүй байдалд заналхийлж буйг мэдсэний дараа Умард Нутгийн албаныхан энэ жилээс эхлэн 10 жилийн хугацаатай матар устгах ажил явуулах болсон. Жил бүр устгаж болох матрын тоог 1200 болгосон байна.

Эх сурвалж: NBC News

access_time 2024-06-14 10:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt