Израиль Хамасын барьцаалсан хүмүүсийг аварсан гэв

Израилийн зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн Бямба гаригт Хамас бүлэглэлд сүүлийн найман сарын турш барьцаалагдсан дөрвөн хүнийг аварсан гэв. Мөн тэдний ​​биеийн байдал сайн байгаа хэмээн мэдэгджээ. Цэргийнхэн Газын зурвасын төв хэсэгт орших Нусейратад явуулсан ажиллагааны үеэр тэднийг аварсан байна. Тэднийг аварсны дараахан эрүүл мэндийн үзлэгт оруулахаар Израилийн эмнэлэгт хүргэсэн. Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 120 хүн барьцаалагдсан хэвээр байгаа бөгөөд тэднийг аврахын тулд бүх хүчээ дайчилна гэжээ.

Энэхүү мэдэгдлийн өмнө Палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Израилийн арми Нусейрат болон бусад газарт ширүүн дайралт хийсэн гэж мэдээлсэн байна. Палестины мэдээллийн агентлаг дор хаяж 40 хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Газын орон нутгийн эрх баригчид уг халдлагыг шүүмжилж, Израилийн арми энгийн иргэдийг шууд онилсон бүдүүлэг, харгис түрэмгийлэл үйлдсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: NHK Japan

access_time 2024-06-09 11:32

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt