Элон Маск амлалтаа зөрчиж, орон гэртэй болжээ

Тэрбумтан Элон Маск 2020 онд ямар ч байр, орон сууц эзэмшихгүй гэж сүр дуулиантайгаар амлалт өгч байсан. 2022 онд энэ амлалтаа бататгаж, найзындаа амьдарч байгаа гэж мэдэгдэж байв. Гэвч тэрбээр саяхан алдарт амлалтаа зөрчиж, “Тесла”-ийн ТУЗ-ийн дарга нарын нэгнээс жижиг байшин худалдаж авсныг “Reuters” мэдээллээ.

Угсармал орон сууцны старт-ап компани “Самара” болон Элон Маск нарын хоорондын гүйлгээнээс болж “Самара”-ын хамтран үүсгэн байгуулагч Жо Геббиа “Тесла”-гийн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хорооноос гарсан. Тус хороо нь “Тесла” компанийг Делавэрээс нүүх эсэхийг судлах зорилготой байгуулагдсан хороо юм. Жо Геббиа нь Элон Маск болон “Самара”-тай бизнесийн гэрээ хэлэлцээр хийсэн байж магадгүй учраас албан тушаалаа өгсөн.

“Самара” нь угсармал орон сууцаа 269-414 мянган ам.долларын хооронд борлуулдаг.

Элон Маск, “Самара” хоорондын шилжүүлгийг шалгах ажиллагааг түр зогсоожээ. “Би Самарагийн үйлчлүүлэгч байж магадгүй гэх Элон Маскийн статусыг тусгай хорооны эсрэг ашиглахыг хүсээгүй. Тиймээс шилжүүлгийг шалгах ажиллагааг түр зогсоосон” гэж Жо Геббиа хэлэв.

Элон Маск 2020 оноос хойш хагас нүүдэлчин хэв маягаар амьдардаг гэдгээ сурталчлах болсон. Тухайн үедээ тэр бүх эд хөрөнгөө зарсан, ямар ч байргүй гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

access_time 2024-06-07 20:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt