3×3: Монголын эмэгтэй шигшээ баг эх орондоо түрүүллээ

FIBA 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цувралын Улаанбаатарын тэмцээн өнөөдөр/2024.06.07/ өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, Тайланд, Филиппин, Австри, Украи, Хятадын нас насны найман шигшээ баг өрсөлдөв.

Өчигдөр хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж, өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болсон. Улмаар финалд Украин болон Монголын шигшээ багууд учраа таарав. Монголын шигшээ баг хасагдах шатанд эхлээд Тайландыг, дараа нь Хятадын 24 хүртэлх насны шигшээ багийг тус тус хожиж, финалд хүрсэн бол Украины шигшээ баг хэсгээ тэргүүлж, хагас шигшээ шатанд шууд шалгарч, Австрийг хожсоноор финалд шалгарчээ.

Ийнхүү хоёр баг тоглолт тун сонирхолтой өрнөж, ширүүхэн өрсөлдөөний эцэст 18-17 гэсэн харьцаатай, Монголын шигшээ баг нутаг дээрээ түрүүллээ. Тэмцээний шилдэг тоглогчоор О.Хулан тодорсон юм.

access_time 2024-06-07 20:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt