Олимпийн аварга Стивсон бөхөө орхиж, NFL-д хүч үзнэ

Олимпийн аварга, чөлөөт бөхийн өнөө цагийн шилдэг тамирчдын нэг Гейбл Стивсон их спортоо сольж, америк хөлбөмбөгийн мэргэжлийн лиг буюу NFL-ийн Буффало Биллс багтай гэрээ байгуулжээ. Энэ талаар түүний агент Картер Чов мэдэгдэв.

Өдгөө 24 настай Стивсон Биллс багтай гурван жилийн гэрээ байгуулсан бөгөөд Боб Хэйсийн адилаар олимпийн алтан медаль болон Супер боулын эзэн болсон тамирчин болох боломжтой.

Стивсон шинэ боломж, замналынхаа талаараа “Би их спортынхоо хамгийн дээд түвшинд өрсөлдөх хувь тохиосон. Харин одоо бөхийн ур чадвараа хөлбөмбөгт сорьмоор байна. Дасгалжуулгч МакДермотт болон менежер Брэндон Бин, Буффало Биллс багийн хамт олонд надад энэ боломжийг олгосонд талархаж байна” гэжээ.

185 см өндөртэй, 120 кг жинтэй Стивсон шинэ багтаа хамгаалалтын шугаманд тоглох шинжтэй. Дасгалжуулагч МакДермотт ч Стивсоныг багтаа нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэж байна.

Стивсон Токиогийн зуны олимпоос алтан медаль хүртсэн бөгөөд коллежид байхдаа үндэсний аваргаар хоёр удаа тодорч байжээ. Тэрбээр Токиогийн олимпоос алтан медалийн авахдаа Азербайжаны Аайл Лазарев, Туркийн Таха Акгул, Монголын М.Лхагвагэрэл, Гүржийн Гено Петриашвилиг тус тус ялжээ.

access_time 2024-06-05 00:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt