Мексик: сонгуулийн санал хураалт эхэллээ

Хүчирхийлэл дээд цэгтээ тулсан Мексикийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Урьдчилсан санал хураалтаар тус улсын иргэд анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгох бололтой.

Гол хоёр нэр дэвшигч нь эмэгтэйчүүд юм. Зүүний Морена намаас Клаудиа Шейнбаум болон сөрөг хүчний намуудын эвслийг төлөөлж буй консерватив PAN намаас Хочитл Галвез нар хамгийн өндөр саналыг авах боломжит хувилбарууд аж. Гурав дахь нэр дэвшигч бол зүүн төвийн иргэдийн хөдөлгөөнийг төлөөлж буй хамгийн залуу нэр дэвшигч Хорхе Альварес Майнез юм.

Энэ удаагийн сонгууль нь улсын түүхэн дэх хамгийн том сонгууль болж байна. Мексикт 98 сая гаруй сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 1.4 сая хүн гадаадаас санал өгөх эрхтэй. Нийт 20 мянга гаруй албан тушаалд 70 мянга орчим нэр дэвшигч өрсөлдөж байна.

Мексикийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан энэ удаагийн сонгуульд хүчирхийлэл одоог хүртэл үргэлжилж байна. Олон арван улс төрийн нэр дэвшигчид болон өргөдөл гаргагчид, засгийн эрхэнд гарах хүмүүст гэмт хэргийн бүлэглэлүүд нөлөөлөхийг оролдсон. Эс бөгөөс тэдний гарт амиа алдах хэмжээний болжээ. Мексикийн засгийн газрын мэдээлснээр, есдүгээр сараас хойш 20 гаруй улс төрийн аллага гарсан байна. “Integralia” зөвлөх фирмийн мэдээлснээр зарим тооцоогоор энэ тоо бүр ч их буюу дор хаяж 34 нэр дэвшигчийн амийг хөнөөсөн байж магадгүй. Санал хураалтын явц тайван үргэлжилж байсан ч Мексикийн зүүн өмнөд хэсэгт орших Койомеапан хотын санал хураах төвүүдэд халдлага гарчээ. Улмаар санал хураалт түр зогссон гэж мужийн сонгуулийн эрх баригчид мэдэгдэв. Мексикийн Үндэсний сонгуулийн хүрээлэнгийн (INE) мэдээлснээр санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана.

Гадаадаас саналаа өгөх иргэдийн 70 гаруй хувь нь АНУ-д амьдардаг. Лос Анжелес дахь Мексикийн Консулын газрын гадаа олон мянган хүн санал өгөхөөр оочерлож, олон нийтийн дунд “Морена” буюу эрх баригч намын нэрийг хашгирч байна.

Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нь аюулгүй байдал, зохион байгуулалттай гэмт хэрэг, эрчим хүч, цагаачлал зэрэг хэд хэдэн сорилттой тулгарах болно. Тэд мөн АНУ-Мексикийн хоёр талын харилцааны өнгө аясыг тогтоох учиртай.

Эх сурвалж: CNN

access_time 2024-06-03 12:19

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt