Төв талбайн зогсоолыг түр хаалаа

Сүхбаатарын талбайн зогсоолыг өнөөдөр /2024.05.30/ түр хугацааy; хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Тодруулбал Цагдаагийн ерөнхий газраас төв талбайд “Хүүхэд таны төлөө” арга хэмжээг 07:00-14:00 цагийн хооронд зохион байгуулах тул зогсоолыг түр хааж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт оруулсан байна.

Чиглэлд түр өөрчлөлт орсон хоёр маршрут байна. Нэгдүгээрт, М:3 “Архивын ерөнхий газар”-120 мянгат-Сүхбаатарын талбай”, Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”.

Зам хаалттай үед гар утасны аппликэйшн дээр “Z” тэмдэглэгээтэйг сонгон чиглэлээ харах боломжтой. Иймд иргэд доорх зураглалын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг зөвлөлөө.

access_time 2024-05-30 09:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt