ТЦА: Явган хүний зам дээр тавьсан машины зургийг Фэйсбүүкийн “Цахим замын цагдаа”, “Paparazzi+traffic Mongolia” групп руу илгээгээрэй


Явган хүний зам гарц дээр машинаа байрлуулсан жолоочийг цагдаагийн байгууллагад хэрхэн мэдээлэх талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-аас тодрууллаа.

Тэрбээр “Олон нийтийн цахим сүлжээнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй холбоотой мэдээлэл тавигдвал ТЦА-аас шалгаж, арга хэмжээ авч байгаа.

Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2-д заасны дагуу Тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх буюу 20,000 төгрөгөөр торгоно.

Мөн “Цахим замын цагдаа” болон “Paparazzi+traffic Mongolia” гэсэн фэйсбүүкийн групп руу хаяг байршил, он сар өдрийг нь тодорхой бичсэн зураг илгээвэл хариу арга хэмжээ авдаг. Тэгэхээр иргэд дээрх групп руу зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээгээрэй.

Заримдаа хүмүүс хаяг байршилгүй, авто машины улсын дугаар нь бүдэг дарсан зураг явуулдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан жолооч нарт ямар нэгэн хариу арга хэмжээ авах боломжгүй.

Түүнчлэн иргэд энэ талаарх зөрчлийг E-Рolice аппликэйшнээр мэдээлэх боломжтой. Зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаахгүй бол хаана гарсныг мэдэх боломжгүй тул мэдээллүүд нь хүчингүй болдог” гэв.

access_time 2024-03-19 09:33

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt