СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд цахимаар хууртагдаж, алга болсныг эрэн сурвалжилж олжээ

Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан 13 настай эмэгтэй хүүхэд вокзал дээр буугаад байж байхад ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.
Иймд:

Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,
Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессэж чат бичиж байгааг хянах,
Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах
Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй

access_time 2024-03-10 18:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt